Бид нүдээ аньсан үедээ яагаад шулуун алхаж чаддаггүй вэ?

Хүн яаж ч хичээгээд нүдээ аньсан, боосон үедээ шулуун шугамаар алхаж
чаддаггүй. Эрдэмтэд үүний учрыг олохын тулд олон туршилт явуулж, хүмүүсийг хэрхэн алхаж, яаж байршлаа мэдэрч, орчноо дотроо зураглаж байгааг ажиглажээ. Улмаар тэд хэд хэдэн зүйлийг олж мэдсэн байна. Нүдээ боосон, аньсан эсвэл шөнийн харанхуйд явахдаа хүмүүс ихэвчлэн тойрог үүсгэн нэг л газраа эргэлддэг аж. Гэхдээ яагаад гэдэг нь бас л тодорхойгүй юм.
Түүнчлэн энэ талаарх цөөн хэдэн онолууд байдаг. Жишээ нь, зарим эрдэмтэд уг үйл явцыг хүний тархины давамгайллаас болдог гэж үздэг бол, зарим нь хөлийн хүч ялгаатай болсноос үүддэг гэж тодорхойлдог. Гэхдээ эдгээр онолыг буруу болохыг олон туршилтууд баталж байжээ.

Comments